Энэ оны нэгдүгээр сарын 14-20-ны өдрүүдэд авто замаар 1011, төмөр замаар 954 чингэлэг нийт оны эхнээс 397.8 мянган тонн нүүрс, авто замаар 192 чингэлэг буюу оны эхнээс 40 мянган тонн зэсийн баяжмал тус тус экспортлов.
Төв банк оны эхнээс 1.11 тонн алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 2.4%-ийн бууралттай байна.
Манай улсын экспортын гол түүхий эдүүдийн гарц буурсан нь цар тахлын халдварын тархалтын улмаас Хятад улс хилээ хаасантай холбоотой юм.
Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 20-ны байдлаар нийт 139.5 мянган тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11.8 мянган тонн, АИ-92 автобензин 38.4 мянган тонн, дизель түлш 83.3 мянган тонн байгаа ба АИ-92 /95,98/ автобензиний 32, А-80 автобензиний 71, дизелийн 30 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 74.5 мянган тонн буюу АИ-92 автобензиний 23, дизелийн 40 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Эх сурвалж: УУХҮЯ