Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

УУХҮЯ: Эрдсийн экспорт өмнөх долоо хоногуудтай харьцуулахад өсөлттэй гарлаа

2022 оны хоёрдугаар сарын 4-10-нд авто замаар 1224, төмөр замаар 654 чингэлэг, оны эхнээс нийт 806.7 мянган тонн нүүрс экспортолсон байна. Зэсийн баяжмалын тухайд мөн хугацаанд авто замаар 152 чингэлэг, төмөр замаар 329 чингэлэг, харин оны эхнээс 124.5 мянган тонн зэсийн баяжмал гадагш нийлүүлжээ. Төмрийн хүдрийн тухайд төмөр замаар 1086 чингэлэг буюу оны эхнээс нийт 165.2 мянган тонн бүтээгдэхүүн экспортолсон байна.

Сүүлийн хоёр долоо хоногт эрдэс бүтээгдэхүүний экспорт өмнөх долоо хоногуудтай харьцуулахад өсөлттэй байна.

Монголбанк оны эхнээс 1,663.0 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 4.7%-иар өсөв.

Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт 155.5 мянган тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 9,822 тонн, АИ-92 автобензин 32,873 тонн, дизель 101.8 мянган тонн байна. Тодруулбал АИ-92 /95,98/ автобензиний 33, А-80 автобензиний 59, дизелийн 37 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 78.6 мянган тонн буюу АИ-92 автобензиний 26, дизелийн 45 хоногийн нөөцтэй байна.   

 

Эх сурвалж: УУХҮЯ

Сэтгэгдэл (1)