Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний аргачлалын талаар сургалт болно

Монгол, Австралийн засгийн газрууд Австрали Монголын Эрдэс Баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП2)-ийг хэрэгжүүлж буй төслийн хүрээнд уул уурхайн хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлд оролцогчид, мэргэшсэн мэргэжилтнүүд, үнэлгээчдэд зориулан дараах сургалтуудыг зохион байгуулах гэж байна. Тухайлбал Австралазийн Уул уурхай, Металлургийн Институт (AusIMM – Australasian Institute of Mining and Metallurgy)-ээс ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний ВАЛМИН код (VALMIN Code)-ын тайлагнал, арга аргачлал, МОНВАЛ хорооноос МУ-ын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний “МОНВАЛ код (MONVAL Code)-ын танилцуулга, мэргэжилтний ёс зүй” сургалтуудыг зохион байгуулах ажээ. Тус сургалт нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ашигт малтмалын хөрөнгийн техникийн судалгаа, үнэлгээний тайланг боловсруулах зарчмууд, үнэлгээний арга, аргачлал, эдгээр тайланг боловсруулахад тулгардаг бэрхшээлтэй асуудлуудыг багтаасан. Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний тайланг олон улсад тавигддаг шаардлагад нийцүүлэн хийснээр дараах ач холбогдолтой юм.

-Үнэлгээний тайлангийн үр дүнгийн найдвартай байдалд итгэл үнэмшлийг нэмэгдүүлсэн стандартчилсан үнэлгээний тайланг бэлтгэнэ.
-Олон улсад илүү хялбар хөрвөх боломжтой стандартчилсан үнэлгээний тайланг бэлтгэнэ.
-Үндэсний компаниудыг олон улсын зах зээлд илүү сайн нэвтрэх боломжийг олгоно.
-Монголын зах зээлд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ.

Сургалтын зорилго:

-Ашигт малтмалын хөрөнгийг үнэлэх арга аргачлал, тайлагнахад шаардлагатай ур чадвар, мэдлэгийг олгох
-Тухайн салбарт тайланг боловсруулахад тус кодын үүрэг роль
-Кодын хэрэглээг тодорхой тайлбарлах

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэл баталгаажсаны дараа имэйлээр явуулна. Бүртгүүлэхийг хүсвэл

Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн Ажлын алба М.Золбоо, 99160968 (г), 70110424 (а).

Бүртгэлийн бүрдүүлэх материалыг mica5599@gmail.com цахим имэйлээр pdf файл болгон илгээхийг анхаарна уу.

Бүртгүүлсэн элсэгчид МОНВАЛ хороотой цаашид хамтын ажиллагааны гэрээ байгуулан, тус хорооны гишүүнээр бүртгүүлж болох юм байна.

Дэлгэрэнгүйг дараах линкээс үзнэ үү

АШИГТ МАЛТМАЛЫН ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАГНАЛ, АРГА АРГАЧЛАЛЫН СУРГАЛТ (mica.mn)