Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар (2022.02.23) Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн явцын талаар мэдээлэл сонссон байна. Шинэ сэргэлтийн бодлогын төсөл, арга хэмжээний гурав дахь жагсаалтад Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл багтсан байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны тогтоолоор энэ чиглэлийн төмөр замын төслийг шууд гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгасан байна. Энэ дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа тухай Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч. Болортуяа мэдээллээ. Энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Дархан, Сэлэнгийн бүсээс Замын-Үүд-Эрээн-Жинин-Хөх хот-Бугат чиглэлийн 1722 км маршрутыг Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугатын 1404 км зам буюу 318 км-ээр богиносгоно. Ингэснээр уг чиглэлд нүүрс, төмрийн хүдрийн тээвэрлэлтийн өртгийг бууруулахаас гадна төмөр замын экспортын шинэ суваг нээгдэх ач холбогдолтой гэж тооцож байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд энэхүү төслийг гуравдугаар сард эхлүүлж, аравдугаар сард дуусгах үүрэг чиглэлийг холбогдох сайд нарт өгсөн байна. 

 

 

Б. Төгс