Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Зэсийн баяжмалаас оны эхний сард 239 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

2022 оны нэгдүгээр сарын байдлаар уул уурхайн салбараас улсын төсөвт 299.1 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Энэ дотроо зэсийн баяжмалын төсөвт оруулсан татварын хэмжээ нийт салбарын хэмжээнд төвлөрүүлсэн орлогын 80 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. Ашигт малтмалын төрлөөр нь ангилан харвал:

-Зэс 238.7 тэрбум төгрөг,

-Алт 16.0 тэрбум төгрөг,

-Нүүрс 15.8 тэрбум төгрөг,

-Цайр 14.1 тэрбум төгрөг,

-Хайлуур жонш 7.2 тэрбум төгрөг,

-Төмөр 3.1 тэрбум төгрөг,

-Бусад ашигт малтмал 4.1 тэрбум төгрөг.

Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 158.7 тэрбум төгрөг буюу 2.1%-иар өссөн байна. Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:

-Зэс 180.9 (4.1 дахин) тэрбум төгрөг,

-Цайр 9.4 (3.0 дахин) тэрбум төгрөг,

-Алт 8.9 (2.3 дахин) тэрбум төгрөг,

-Бусад 2.8 (3.1 дахин) тэрбум төгрөг.

Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:

-Нүүрс 33.1 (67.7%) тэрбум төгрөг,

-Төмөр 9.6 (75.6%) тэрбум төгрөг,

-Хайлуур жонш 0.6 (8.2%) тэрбум төгрөг.

 

Эх сурвалж: УУХҮЯ