Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Нүүрсний экспорт он гарсаар 1.2 сая тоннд хүрлээ

Улсын хэмжээнд энэ сарын 18-24-нд авто замаар 1884 чингэлэг, төмөр замаар 350 чингэлэг нийт оны эхнээс 1,196.9 мянган тонн нүүрс,  авто замаар 192 чингэлэг, төмөр замаар 220 чингэлэг буюу оны эхнээс 191.5 мянган тонн зэсийн баяжмал экспортлоод байна. Төмрийн баяжмалын тухайд төмөр замаар 754 чингэлэг буюу оны эхнээс нийт 280 мянган тонн бүтээгдэхүүн экспортолжээ.

Харин Төв банк он гарсаар энэ сарын 24-ний байдлаар 2.12 тонн алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 6.7%-иар өсөв.

Улсын хэмжээнд энэ сарын 24-ний байдлаар нийт 162.7 мянган тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 12.05 мянган тонн, АИ-92 автобензин 42.5 мянган тонн, дизель түлш 103.8 мянган тонн байна. Энэ нь АИ-92 /95,98/ автобензиний 34, А-80 автобензиний 72, дизелийн 38 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 85.2 мянган тонн буюу АИ-92 автобензиний 26, дизелийн 50 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.     

Манай улс он гарсаар нийт 275.2 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд автобензин 106.1 мянган тонн, дизель түлш 144.5 мянган тонн, онгоцны түлш 3.4 мянган тонн, бусад бүтээгдэхүүн 21.2 мянган тонныг тус тус бүрдүүлж байна.

 

 

Эх сурвалж: УУХҮЯ