Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монголбанк оны эхний хоёр сард 2.4 тонн үнэт метал худалдан авлаа

Монголбанк 2022 оны хоёрдугаар сард  795.3 кг үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2.4 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 23.3%-иар буюу 464.6 кг-аар өссөн үзүүлэлт юм. Хоёрдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 59.2 кг үнэт метал тус тус худалдан авсан байна.

Монголбанкны 1 гр алт худалдан авах дундаж ханш 2022 оны нэгдүгээр сард 170,600 төгрөг байв.

Төв банкны худалдан авсан үнэт металын хэмжээ (кг)

/2020.09-2022.02/

2010 оноос хойш төв банкны худалдан авсан алтны хэмжээ, жилээр

 

Эх сурвалж: Монголбанк