Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Нүүрсний экспорт гуравдугаар сарын 3-ны байдлаар 1.39 сая тоннд хүрэв

Улсын хэмжээнд он гарсаар гуравдугаар сарын 3-ны байдлаар 1.39 сая тонн нүүрс экспортолсон тухай салбарын яам мэдээллээ. Харин хоёрдугаар сарын 25-аас гуравдугаар сарын 3-ны хооронд авто замаар 1674 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нүүрс экспортолжээ. Зэсийн баяжмалын тухайд оны эхнээс 228.3 мянган тонныг экспортолсон бол  төмрийн хүдрийн экспорт оны эхнээс 366.7 мянган тоннд хүрчээ.

Төв банк он гарсаар энэ сарын 3-ны байдлаар 2.51 тонн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 15.9%-иар өсөв.

Манай улс энэ сарын 4-ний өдрийн байдлаар нийт 179.5 мянган тонн орчим шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 12 мянган тонн, АИ-92 автобензин 51.1 мянган тонн, дизель түлш 110.6 мянган тонн байгаа юм. Өөрөөр хэлбэл АИ-92, АИ-95 автобензиний 38, 30 хоногийн, А-80 автобензиний 72, дизель түлшний 38 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 92.5 мянган тонн буюу АИ-92 автобензиний 32, дизель түлшний 50 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна. Манай улс он гарсаар нийт 306.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.

 

Эх сурвалж: УУХҮЯ