Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Гашуунсухайт боомтоор өдөрт нүүрс тээврийн 200 машин нэвтэрч байна

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэхээр байгуулагдсан Ажлын хэсэг цаг үеийн нөхцөл байдлын талаар (2022.03.11) мэдээллээ.

Ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Өнөөдрийн байдлаар манай улсад хилийн есөн боомт ажиллаж байна. Гашуунсухайт боомтын зохион байгуулалтыг сайжруулан халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин, экспортын тээврийг хэвийн явуулж байгаа. Нэг өдөрт нүүрс 200, зэсийн баяжмал 30 орчим тээврийн хэрэгслээр тус тус гардаг. Харин Булган боомтоор 150 орчим тээврийн хэрэгсэл, Ханги боомтоор  100-110 орчим тээврийн хэрэгсэл экспортод гарч байна. Замын-Үүд боомтоор нэг өдөрт 60-70 чингэлэг оруулж ирж байгаа. ОХУ-тай хиллэдэг боомтууд буюу Алтанбулаг боомтоор 40-60, Боршоо, Цагааннуур боомтоор 20-40 тээврийн хэрэгсэл ачаа зөөж байна. Замын-Үүд-Эрээн боомтод чингэлэг тээвэр явуулж эхэлснээс хойш 3041 чингэлэг татан авсан. Бараа, бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан чингэлэг солилцох талбайг өргөтгөх талаар БНХАУ-ын талтай санал солилцож байгаа” гэв.

Замын-Үүд боомтоор тээвэрлэсэн ачааг төрлөөр ангилбал, барилгын материал дийлэнх хувийг, хүнсний бүтээгдэхүүн, гэр ахуйн бараа үлдсэн хувийг эзэлж байгаа юм.

 

Эх сурвалж: ЗТХЯам

Сэтгэгдэл (2)