Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Рио Тинто” групп “Туркойс Хилл’’-ийн 49%-ийг худалдан авах санал тавив


“Рио Тинто” групп нь “Туркойс Хилл Ресурс” компанийн нийт энгийн хувьцааны 51 орчим хувийг эзэмшдэг. Үлдсэн 49%-д ногдох хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдээс худалдан авах албан ёсны саналаа тус компанийн ТУЗ-д хүргүүлснээ өнөөдөр мэдээллээ. Ингэхдээ Туркойз Хилл-ийн нэгж хувьцаа бүрийг 34 канад доллароор үнэлсэн бөгөөд нийт 2.7 тэрбум ам.долларын санхүүжилтээр худалдаж авах санал тавьсан байна. Энэ нь гуравдугаар сарын 11-ний өдрийн Торонтогийн хөрөнгийн бирж дэх компанийн хувьцааны хаалтын ханшаас 32%-иар илүү өндөр дүн ажээ.

Энэхүү санал хэрэгжсэнээр Оюутолгой төслийн 66%-ийг “Рио Тинто” групп шууд эзэмших бөгөөд Монгол улсын Засгийн газрын хувь эзэмшилд ямар нэг өөрчлөлт орохгүй. “Рио Тинто” групп нь Оюутолгой төсөлд шууд хувь эзэмшиж эхэлснээр төслийн засаглал илүү энгийн болж, Монгол Улсын Засгийн газартай илүү үр дүнтэй хамтран ажиллах нөхцөл бүрдэх юм.

“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм хэлэхдээ “Оюутолгой уурхай нь урт хугацаанд амжилттай ажиллаж, оролцогч талуудад үр өгөөжөө өгч, Монгол Улсын хөгжил дэвшилд тогтвортой хувь нэмэр оруулна хэмээн итгэж байна. “Туркойс Хилл Ресурс” компанийн хувьцааг худалдан авах бидний санал нь бусад хувьцаа эзэмшигчдэд арилжааны таатай нөхцөл бүхий санал гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэн, Засгийн газартай зөвшилцөлд хүрснээр бид хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлж, Монгол Улсад урт хугацаанд тууштай ажиллана гэдгээ илэрхийлсэн билээ. Ийнхүү “Рио Тинто” групп нь Оюутолгой төсөлд шууд хувь эзэмшиж эхэлснээр олон улсын зэсийн зах зээлд эзэлж буй байр сууриа бэхжүүлээд зогсохгүй, хүлэмжийн хийг бууруулах дэлхий нийтийн эрчим хүчний шилжилтийг дэмжих том алхам юм” гэв.

Энэхүү саналтай холбоотой аливаа эцсийн тохиролцоонд хүрээгүй бөгөөд ажил хэрэг болгоход хугацаа орох төлөвтэй байна. Хэрэв “Туркойс Хилл Ресурс” компанийн бусад хувьцаа эзэмшигчид энэхүү саналыг хүлээж аваагүй тохиолдолд Оюутолгой төслийн одоогийн хувь эзэмшлийн бүтэц хэвээр хадгалагдана.

 

 

Сэтгэгдэл (1)

  • DR Rush Qin (185.187.243.200)
    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 доллараар зарсан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.
    2022 оны 03 сарын 16 | Хариулах