Улсын хэмжээнд гуравдугаар сарын 11-17-нд авто замаар 2438 чингэлэг, төмөр замаар 750 чингэлэг нийт оны эхнээс 1.9 сая тонн нүүрс, авто замаар 192 чингэлэг, төмөр замаар 178 чингэлэг буюу оны эхнээс 288.5 мянган тонн зэсийн баяжмал, авто замаар 25, төмөр замаар 604 чингэлэг буюу оны эхнээс нийт 494.2 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ.
Харин Төв банк оны эхнээс энэ сарын 17-ны байдлаар 2.91 тонн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 17.5%-иар өсөв.
Энэ сарын 17-ны байдлаар улсын хэмжээнд нийт 166,032 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,886 тонн, АИ-92 автобензин 58,720 тонн, АИ-95 автобензин 3,332 тонн, дизель түлш 99,039 тонн байна. Тодруулбал АИ-92 автобензиний 44 хоногийн, АИ-95 автобензиний 40, А-80 автобензиний 71, дизелийн 33, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 83,452 тонн буюу АИ-92 автобензиний 36 хоногийн, АИ-95 автобензиний 30 хоногийн, дизелийн 39 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна. Манай улс он гарсаар нийт 374.9 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
Эх сурвалж: УУХҮЯ