Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

МУУҮА-ийн Бүх гишүүдийн хурлаар шинэ Гүйцэтгэх захирлаа сонгов

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн (МУУҮА) 2022 оны Бүх гишүүдийн хурал өнөөдөр боллоо. Жилд нэг удаа хуралддаг тус хурал өнгөрсөн хоёр жил “Ковид” цар тахлын улмаас завсарлаад байсан юм. Энэ удаагийн Бүх гишүүдийн хурлаар ассоциацийн 2021 оны ажлын тайлан, энэ жилийн шинэ төлөвлөгөөгөө хэлэлцэн дүрэмдээ өөрчлөлт оруулжээ. Дүрмийн өөрчлөлтөөр хэд хэдэн шинэлэг зүйлүүд тусгагдсан гэдгийг ассоциацийн төлөөллүүд хэлж байна. Тухайлбал, Удирдах зөвлөлийн дарга нь МУУҮА-ийн Тэргүүнээр ажиллах ба Ерөнхийлөгчгүй байхаар зохицуулжээ. Тус ассоциацийн Гүйцэтгэх захирал Д.Энхболд өнөөдрийн хурлаар үүрэгт ажлаа өгч, оронд нь уул уурхайн салбарт арав гаруй жил ажилласан туршлагатай Г.Эрдэнэтуяаг сонгосон байна. Мөн ассоциацийн дэмжигч гишүүн, хувь гишүүдийн төлөөлөлд өөрчлөлт оржээ.

Г.Идэр