Нүүрсний экспорт гуравдугаар сарын 25-аас 31-ний өдрүүдэд авто замаар 2,711 чингэлэг, төмөр замаар 700 чингэлэг, он гарсаар 2.52 сая тоннд хүрчээ.
Мөн хугацаанд авто замаар 248 чингэлэг, төмөр замаар 108 чингэлэг буюу оны эхнээс 334.8 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 5.8%-ийн өсөлттэй байна.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 16, төмөр замаар 799 чингэлэг буюу оны эхнээс нийт 616.1 мянган тонныг экспортолжээ.
Харин төв банк оны эхнээс гуравдугаар сарын 31-ний байдлаар 3,439.0 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 18.2%-иар өсөв.
Улсын хэмжээнд өнгөрөгч сарын 31-ний өдрийн байдлаар нийт 157,835 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 12,901 тонн, АИ-92 автобензин 57,607 тонн, АИ-95 автобензин 3,993 тонн, ДТ 81,782 тонн байгаа ба АИ-92 автобензиний 43, АИ-95 автобензиний 45 хоногийн, А-80 автобензиний 77, ДТ-ний 30 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 82,461 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 3,464 тонн, АИ-92 автобензин 34,642 тонн, АИ-95 автобензин 2,299 тонн, ДТ 40,615 тонн байгаа ба АИ-92 автобензиний 36, АИ-95 автобензиний 34, ДТ-ний 37 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 16,046 тонн, хангайн бүсэд 10,947 тонн, төвийн бүсэд 32,648 тонн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 10,630 тонноор тус тус хэмжигдэж байна.
Манай улс он гарсаар нийт 414.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 10.3 мянган тонн, АИ-92 автобензин 160.7 мянган тонн, АИ-95/98 автобензин 7.1 мянган тонн, ДТ 202.3 мянган тонн, онгоцны түлш 5.8 мянган тонн, бусад 28.2 мянган тонн байна.
Эх сурвалж: УУХҮЯ