Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Цахим технологийн гол “хүнс”-ийг дотооддоо үйлдвэрлэж эхэллээ

 Аж үйлдвэрийн IV хувьсгал гэгдэх цахим технологийн эринд хамгийн чухал шаардлагатай түүхий эд нь зэс, гууль, цагаан тугалга, цайр зэрэг төмөрлөг юм.   Эдгээр түүхий эд болон бүх төрлийн төмөрлөгийг нунтаглан боловсруулж, жилд 3000 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай нунтаг төмөрлөгийн “Талын металл нунтаг”ХХК  үйлдвэр ашиглалтад орлоо.   Ийм үйлдвэр дэлхийд  ердөө хорь гаруйхан байдаг  ажээ. Үндэсний  хөрөнгө оруулагч “ Степпкупер” ХХК-ийн санаачлан хэрэгжүүлсэн нунтаг төмөрлөгийн үйдвэрийн төсөлд  Будапешт хотод төвтэй олон улсын санхүүгийн байгууллага “International Investment Bank” зээл олгосон байна. Европын өндөр технологи бүхий уг үйлдвэрийг Монголын инженер, техникийн ажилтнууд ИБУИНВУ, ХБНГУ-ын мэргэжилтнүүдтэй  хамтран ажиллаж, хоёр жилийн хугацаанд барьж, ашиглалтад орууллаа. Германы   GGP Metalpowdwer AG, ИБУИНВУ-ын Grace Metal Powders,  Thomas Halliwel , Jack Sharkey, AJM Polyfilters  зэрэг компаниуд технологийн түншээр, үйлдвэрийн бүтээн байгуулалтад  “Баба констракшн”, “Степпесолар”, “Степпелинк” зэрэг дотоодын тавь гаруй  компаниуд ажилласан байна.  Талын нунтаг металл ХХК  Монголд  нарийн мэргэжлийн 20 гаруй ажлын байрыг бий болгожээ.  Бүтээгдэхүүнээ   БНХАУ, Европын холбоо, Япон, БНСУ зэрэг оронд экспортлох юм.  Нунтаг төмөрлөгийг автомашин, компьютер, багаж  хэрэгсэл, гар утас, үнэт эдлэл, 3D хэвлэлд өргөн ашигладаг байна.

 

Ж.Мөнхцэцэг