Уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй аж ахуйн нэгжүүдээс 1590 нь 2021 оны ОҮИТБС-ын тайлангаа гаргасан нь тус санаачилга Монгол Улсад хэрэгжиж буй 17 жилийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Ажлын алба мэдээлжээ.
Ашигт малтмал, газрын тосны газарт 2021 оны байдлаар бүртгэлтэй 3006 тусгай зөвшөөрлийн эзэмшигч 2004 аж ахуйн нэгжийн мэдээллийг Ажлын алба хүлээн авсан бөгөөд эдгээрийн 79.3% нь үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангаж, хариуцлагатай уул уурхайг дэмжиж ОҮИТБС-ын тайлангаа гаргажээ.
Төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ОҮИТБС-ын тайлан өгөх явц үргэлжилж байна.