Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 8-14-нд авто замаар 2,067 чингэлэг, төмөр замаар 200 чингэлэг нийт оны эхнээс 2,982.6 мянган тонн нүүрс экспортод гаргасан тухай салбарын яам мэдээллээ.
Мөн хугацаанд авто замаар 288 чингэлэг, төмөр замаар 211 чингэлэг буюу оны эхнээс 393.2 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 14.6%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 680 тонн катодын зэс экспортолжээ.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 13, төмөр замаар 1355 чингэлэг буюу оны эхнээс нийт 806.5 мянган тонныг экспортолжээ.
Төв банк оны эхнээс дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар 3,548.2 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 143.4 кг-аар буюу 4.2%-иар өсөв.