Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Катодын зэсийн экспорт он гарсаар 1.1 мянган тоннд хүрэв


Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-наас 21-ний өдрүүдэд авто замаар 3,141 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 3.34 сая тонн нүүрс экспортолжээ.

Мөн хугацаанд авто замаар 240 чингэлэг, төмөр замаар 210 чингэлэг буюу оны эхнээс 422.1 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 15.9%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 1,080.4 тонн катодын зэс экспортолжээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 5, төмөр замаар 1521 чингэлэг буюу оны эхнээс нийт 910.4 мянган тонныг экспортолжээ.

Төв банк оны эхнээс дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар 3.74 орчим тонн алт худалдан авсан байна.

Эх сурвалж: УУХҮЯ