МОНВАЛ хороо (Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт), Австралазийн Уул уурхай, Металлургийн Институттэй хамтран, Австрали Монголын Эрдэс Баялгийн Салбарын Хамтын Ажиллагааны Хөтөлбөр АМЕП 2-ийн дэмжлэгтэйгээр Монгол улсын Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний МОНВАЛ кодын танилцуулга, мэргэжлийн ёс зүй”, Австрали улсын Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний ВАЛМИН кодын тайлагнал, арга аргачлал” сэдвээр 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс гуравдугаар сарын 29-ны өдрүүдэд нийт 6 модуль сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад Геологи хайгуул, Уул уурхай, Үнэлгээний салбарыг төлөөлөн нийт 50 мэргэшсэн мэргэжилтэн, зөвлөх, мэргэшсэн үнэлгээчид амжилттай хамрагдаж “Гэрчилгээ”-гээ гардан авлаа. Эдгээр төгсөгч нь цаашид Монгол улсын Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаанд холбогдох чиглэлийн дагуу ажиллах, мөн Ашигт малтмалын үнэлгээний салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах юм.
Дашрамд дурдахад, МОНВАЛ хороо нь МОНВАЛ кодексийн хүрээнд ашигт малтмалын хөрөнгийн арга зүйг боловсронгуй болгох чиглэлээр Австрали Монголын Эрдэс баялгийн Салбарын Хамтын Ажиллагааны Хөтөлбөр АМЕП-2-тай 2021-2022 онуудад хамтран ажиллаж байна.
Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний хамтарсан сургалтын гэрчилгээ гардуулах үйл ажиллагааг нээж, МОНВАЛ хорооны дарга, П. Саранчимэг, АМЕП2 хөтөлбөрийн захирал, хатагтай Рена Гуэндуэз, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Үнэлгээчдийн Институт (ММҮИ)-ийн Тэргүүн Г.Баянмөнх, ММҮИ-ийн Боловсролын хорооны дарга П.Баянсан, Мэдээлэл-Арга зүйн хорооны гишүүн Д.Барсболд нар үг хэллээ.