Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

МУУҮА-ийн Зөвлөлийн даргаар Г.Батцэнгэл сонгогдов

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн (МУУҮА) шинэ зөвлөл 2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд  хуралдаж  бүх гишүүдийн 100%-ийн саналаар "Энержи Ресурс” -ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийг Зөвлөлийн даргаар сонголоо.

Зөвлөлийн гишүүнээр мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Монполимет” групп, “Мо Эн Ко” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Оюунчимэг, “Степ Голд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Батаа, “Хан Алтай Ресурс” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Гантулга, “Саусгоби Сэндс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Далангурван, “Эрдэнэ Ресурс Девелопмент” ХК-ийн Бизнес хөгжил хариуцсан дэд Ерөнхийлөгч А.Билгүүн нар сонгогдсон байна.  

Өнгөрсөн гуравдугаар сард МУУҮА-ийн 2022 оны Бүх гишүүдийн хурал болж, тус ассоциацийн Гүйцэтгэх захирлаар уул уурхайн салбарт арав гаруй жил ажилласан туршлагатай Г.Эрдэнэтуяаг сонгосон билээ. Ассоциацийн дүрэмд өөрчлөлт оруулан, Удирдах зөвлөлийн дарга нь МУУҮА-ийн Тэргүүнээр ажиллан, Ерөнхийлөгчгүй байх зохицуулалтыг хийсэн юм. 

 

Ж.Мөнхцэцэг

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.188.183)
    Компаниуд улсын мөнгөөр баяждаг ба АНУ-ын бодлогыг хэрэгжүүлдэг юм. Социалист байсан улсуудад жинхэнэ бизнесмен гэж байдаггүй юм. Компанийхан гэр хорооллын хамаатнуудаа хот руу дууддаг ба эвдэрхий бараа зарж, ажилгүйдлийг тэтгэдэг юм.
    2023 оны 10 сарын 09 | Хариулах