Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

УУХҮЯ: Зэсийн баяжмалын экспорт жингээр 18.5%-ийн өсөлттэй байна

Дөрөвдүгээр сарын 22-28-нд авто замаар 3,133 чингэлэг, төмөр замаар 550 чингэлэг нийт оны эхнээс 3,723.9 мянган тонн нүүрс экспортод гарчээ.

Мөн хугацаанд авто замаар 312 чингэлэг, төмөр замаар 219 чингэлэг буюу оны эхнээс 458.6 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 18.5%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 2,001.7 тонн катодын зэс экспортолжээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 11, төмөр замаар 1,154 чингэлэг буюу оны эхнээс нийт 992.5 мянган тонныг экспортолжээ.

Төв банк оны эхнээс дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар 3,797.9 кг алт худалдан авсан байна.

 

Эх сурвалж: УУХҮЯ