Он гарсаар дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 5-нд авто замаар 2,891 чингэлэг, төмөр замаар 499 чингэлэг нийт оны эхнээс 4,039.7 мянган тонн нүүрс экспортод гарчээ.
Мөн хугацаанд авто замаар 299 чингэлэг, төмөр замаар 225 чингэлэг буюу оны эхнээс 492.8 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 23.1%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 3,371.9 тонн катодын зэс экспортолжээ.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 20, төмөр замаар 927 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,056.2 мянган тонныг экспортолжээ.
Төв банк оны эхнээс тавдугаар сарын 5-ны байдлаар 4,060.8 кг алт худалдан авсан байна.
Эх сурвалж: УУХҮЯ