Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

“Олборлох үйлдвэрлэлийг нээлттэй болгох нь” нь төсөл Монголд хэрэгжинэ

ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж  байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ.  Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай. Манай улс энэхүү төсөлд хамрагдсанаар,

1.Байгалийн баялгийг иргэдэд тэгш хүртээх боломж бүрдэх

2. ОҮИТБС-ын  мэдээллийг бүрдүүлж олон нийтэд хүргэхдээ ямар аргачлалыг ашиглаж байгаад суралцах

3. Төсөл хэрэгжүүлэгч арван орон мэдээллээ солилцон, харилцан туршлага судлах боломж бүрдэнэ

4. Мэдээлэлдээ ямар зүйлсийг багтаах нь үр дүнтэй талаар судалгаа хийх боломж бүрдэх ажээ.  Энэхүү төсөлд Азийн орнуудаас манай улс болон Индонези, Филиппин улс хамрагджээ. Төслийн эхний шат 2022 оны тавдугаар сараас эхлэн 2023 оны зургадугаар сар хүртэл үргэлжлэх юм байна.

 

Ж. Мөнх