Тавдугаар сарын 13-наас 19-ний өдрүүдэд авто замаар 3,642 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 4,887.9 мянган тонн нүүрс экспортод гарчээ.
Мөн хугацаанд авто замаар 320 чингэлэг, төмөр замаар 161 чингэлэг буюу оны эхнээс 552.3 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 24.8%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 2,041.8 тонн катодын зэс экспортолжээ.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 8, төмөр замаар 1,288 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,237.1 мянган тонныг экспортлов.
Төв банк оны эхнээс тавдугаар сарын 19-ний байдлаар 5,448.4 кг алт худалдан авсан байна.
Эх сурвалж: УУХҮЯ