Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Нүүрсний уртын тээвэр эхэллээ

Өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхэлж, эхний ээлжид 100 машин өглөөний таван цагт ажилдаа гарчээ. "Цагаан хад" дахь халдвар хамгааллын дэглэм сайжруулах ажлыг шат дараалалтайгаар хийсэн нь өнөөгийн үр дүнг авчирсан гэхэд болно. Нөгөө талаас  Ганц мод боомт дахь шинжилгээгээр богино тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног ковидын эерэг тохиолдол илрээгүй байна. Иймд өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхлүүлж, тавдугаар сарын 31-нээс задгай нүүрсний тээврийг эхлүүлэхээр болжээ. Манай улс энэ жил  36.7 сая тонн нүүрс экспортлоно гэж төсөвтөө суулгасан.

Хэрэв дахин эерэг тохиолдол гарахгүй бол өдөрт 400 машин татан авах саналтай байгааг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотын Гадаад харилцааны хэлтэс, Боомтын зөвлөлөөс мэдээлсэн байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш Өмнөговь аймагт ажиллаж  Шивээхүрэн, Гашуунсухайтын боомтын үйл ажиллагаатай танилцан Тавантолгой уурхайгаас Цагаан хад хүртэлх тээврийг эхлүүлэх юм байна.

Ж.Мөнхцэцэг