Тавдугаар сарын 20-ноос 26-ны өдөр авто замаар 4,119 чингэлэг, төмөр замаар 349 чингэлэг нүүрс экспортод гарчээ.Одоогийн байдлаар нийтдээ 5,387.3 мян.тн нүүрс экспортолсон байна.
Мөн хугацаанд авто замаар 336 чингэлэг, төмөр замаар 225 чингэлэг буюу оны эхнээс 586.7 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 25 хувийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 2,521.9 тн катодын зэс экспортолжээ.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 10, төмөр замаар 1,525 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,344.5 мян.тн-ыг экспортлов.
Монголбанк тавдугаар сарын 26-н хүртэл нийтдээ 5,691.9 кг алт худалдан аваад байна.
Эх сурвалж: УУХҮЯ