Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Гашуунсухайт боомтоор задгай тээврээр нүүрс экспортлохыг хойшлуулав

Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрсний задгай тээврийн экспортын худалдааг сэргээх товыг хойшлуулсан тухай Хятадын нүүрсний мэдээллийн гол суваг Фэнвэй Энержи мэдээллээ. Учир нь тавдугаар сарын 31-нд манай улсын нэг жолоочоос коронавирусын халдварын тохиолдол бүртгэгджээ. Уг нь халдваргүй тохиолдолд энэ сарын 1-нээс задгай тээврийг эхлүүлэхээр болоод байсан юм.

Халдвар гарсантай холбогдуулсан мөн өдөр нүүрс ачсан 441 машин экспорт гарсан нь өмнөх өдрийнхөөсөө (468) буурсан үзүүлэлт боллоо. Цаашид тус боомтоор нэвтрэх машины тоо буурч болзошгүй тухай тус агентлаг мэдээлжээ.

Хятадын хувьд халдвар гарахгүй бол машины тоог шат дараатайгаар нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн боловч халдварын тархалтыг бүрэн арилгах нь амаргүй ажил хэвээр байна.

Гашуунсухайт-Ганцмод боомтоор арванэгдүгээр сарын эцсээс эхлэн нүүрсийг задгайгаар бус чингэлгээр экспортлох болсон. Нүүрсний уртын тээврийг сэргээгээд байгаа энэ үед экспортыг огцом нэмэгдүүлэхэд задгай тээврийг эхлүүлэх нь ихээхэн чухал ажил болоод байна. Гэвч Хятадын талаас задгай тээврийг сэргээх ажлыг хэр хурдавчлах нь тодорхойгүй байна.

 

Б. Төгс