Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Олборлох салбараас улсын төсөвт 1.16 их наяд тэрбум төгрөг төвлөрүүлэв

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар 5.27 орчим их наяд төгрөг болсноос Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 1.19 орчим их наяд тэрбум төгрөг байна. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулбал,

-Уул уурхай, олборлох салбар – 1,161.4 тэрбум төгрөг буюу 22.0%

-Газрын тос 1.8 тэрбум төгрөг буюу 0.03%

-Тусгай зөвшөөрлийн төлбөр 8.1 тэрбум төгрөг буюу 0.2%

-Бусад орлого 16.3 тэрбум төгрөг буюу 0.3%

Уул уурхай, олборлох салбараас 2022 оны эхний 4 сарын байдлаар улсын төсөвт 1.16 их наяд тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ.

-Зэс 606.8 тэрбум төгрөг

-Нүүрс 427.3 тэрбум төгрөг

-Алт 57.5 тэрбум төгрөг

-Цайр 28.5 тэрбум төгрөг

-Төмөр 18.4 тэрбум төгрөг

-Хайлуур жонш 7.1 тэрбум төгрөг

-Бусад ашигт малтмал 15.8 тэрбум төгрөг

Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна.

-Нүүрс 105.6 (32.8%) тэрбум төгрөг

-Алт 15.2 (35.9%) тэрбум төгрөг

-Бусад 3.9 (32.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

 

Эх сурвалж: УУХҮЯ