Энэ сарын 10-16-нд авто замаар 4,075 чингэлэг, төмөр замаар 450 чингэлэг нийт оны эхнээс 6,862.1 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Өнгөрсөн 7 хоногт нийт 497.9 мянган тонн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 204.3%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Мөн хугацаанд авто замаар 272 чингэлэг, төмөр замаар 238 чингэлэг буюу оны эхнээс 687.7 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 12%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 2,602.1 тонн катодын зэс экспортолжээ.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 28, төмөр замаар 1,232 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,622.9 мянган тонныг экспортлов.
Төв банк оны эхнээс зургаадугаар сарын 16-ны байдлаар 6,383.4 кг алт худалдан авчээ.
Эх сурвалж: УУХҮЯ