Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Гашуунсухайт боомтоор өдөрт 500 орчим машин нэвтэрч байна


Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны зургадугаар сарын 23-ны өдөр нүүрс тээврийн 478 автомашин, Ханги боомтоор 126 автомашин, Булган боомтоор 141 автомашин, Шивээхүрэн боомтоор 88 автомашин тус тус хил нэвтэрчээ.

Харин зэсийн баяжмал тээврийн 49 автомашин хилийн Гашуунсухайт боомтоор нэвтэрсэн бол Ханги боомтоор төмрийн хүдрийн баяжмал тээврийн долоон автомашин хил гарчээ.

Манай улс оны эхний таван сард нүүрснээс 503.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 130.5 тэрбум төгрөгөөр буюу 35%-иар өсөв.

 

Эх сурвалж: УУХҮЯ