Зургаадугаар сарын 17-23-нд авто замаар 4,879 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 7,445.3 мянган тонн нүүрс экспортод гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 21.3%-иар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Гэвч өнгөрсөн долоо хоногт 583.2 мянган тонн экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 300.2%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Мөн хугацаанд авто замаар 320 чингэлэг, төмөр замаар 224 чингэлэг буюу оны эхнээс 721.5 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 22%-ийн өсөлттэй байна.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 37, төмөр замаар 1,1180 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,708.4 мянган тонныг экспортлов.
Төв банк оны эхнээс зургаадугаар сарын 23-ны байдлаар 7,608.0 кг алт худалдан авчээ.
Эх сурвалж: УУХҮЯ