Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замын төслийг эхлүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Завхан аймагт ажиллах үеэрээ иргэдтэй уулзалт хийлээ.

Завхан аймгийн иргэд дараах төсөл, ажлуудыг нэн тэргүүнд хийх шаардлагатай гэж үзлээ. Үүнд Улиастай суманд баригдаж буй дулааны станцын хоёрдугаар хэлхээний гадна дулааны 9.8 км шугамын ажлыг 2023 оны төсөвт тусгаж эхлүүлэх, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замын төслийг эхлүүлж, Арцсуурь хилийн боомтын зэрэглэлийг нэмэгдүүлэх, Нөмрөг-Улаангом чиглэлийн А18 дугаартай автозамаас Арцсуурь хилийн боомт хүртэлх 159.5 км хатуу хучилттай авто зам барих, “Шинэ Завхан” төслийн хүрээнд Улиастай сумын Өлзийт багт 640 хүүхдийн хичээлийн байр, спорт заал, 150 хүүхдийн цэцэрлэгийн байр шинээр барих, Улиастай сумын Богд-Чигэстэй голын 290.3 м урт төмөр бетон гүүрийн барилга барих ажлууд багтаж байна.

Засгийн газар энэ зун Бичигт-Зүүнхатавч, Арцсуурь-Шивээхүрэнгийн зүүн болон баруун чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалт, Ульхан, Хавиргын боомтыг авто замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгааг Ерөнхий сайд энэ үеэр хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээллээ.