Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн (2022.07.05) шийдвэрлэлээ.
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц болон газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний талаар танилцууллаа. Газрын тос дамжуулах хоолойн тос дамжуулах трассын дагуу инженер геологийн судалгаа хийх, дамжуулах хоолойн нарийвчилсан зураг, төсөл боловсруулахыг Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайдад үүрэг болголоо. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилчдыг сургаж бэлтгэхэд шаардагдах санхүүжилтийн асуудлыг судалж, танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээллээ.