Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Уурхайчдын уртын ээлжийн фонд цаг, илүү цагийг нарийвчлан тогтоох шаардлагатай

Б.Төгс

Хөдөлмөрийн шинэ хууль хэрэгжсэнээр уурхайчдын цалин буурав. Ар гэртээ илүү цаг зарцуулах боломж олгосон үнэ цэнэтэй цалингийн бууралт. Үнэхээр ч хуучин уурхай дээр илүү урт ажиллаж, богино амралттай явдаг байсан уурхайчид одоо илүү уртаар амрах болсон тул цалин буурч таарна. Гэхдээ уурхайчид хуулийн дагуу, зүй ёсны цалингаа ажил олгогчоос шаардах болов. Харин ажил олгогч хуулийн дагуу уурхайчдын цалинг нь олгож байна гэсэн хариулттайгаар Хөдөлмөрийн шинэ хуулийн хэрэгжилт “гараанаас хөдлөв”. Тэгэхээр одоо уурхайчид, ажил олгогч хоёр “алтан” тохиролцоонд эвсэж нэгдэж хүрэх ажил хүлээгдэж байна.

Хөдөлмөрийн шинэ хуулиар уурхайчны нэг өдрийн ажиллах хугацаа найман цаг байх (тус хуулийн 92, 87, 109.1 дүгээр заалтаар) бөгөөд түүнээс илүү ажиллуулах тохиолдолд (дээд тал нь дөрвөн цагаар сунгах) илүү цагийн мөнгө олгохоор шинэчилсэн хуульд заасан. 

Гэвч уг хуулийн зохицуулалт үнэхээр яг уншигдаж байгаа шигээ үйлчлэх бус эсрэгээр цалингийн бууралтаар уурхайчдад мэдрэгдэх болсон нь хуулийг дагаж мөрдөх журамтай (Дундаж цалин хөлс тодорхойлох журам, Цалин хөлс тогтоох аргачлал) холбоотой. Илүү цагийн хөлсөө авч чадахгүй байх, өөрөөр хэлбэл уурхайчдад “молиго үмхүүлэх” заалтыг хуулийг эдгээр дагаж мөрдөх журмуудад шигтгэж өгчээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ингэж өгүүлэв

Ээлжийн ажлын цаг
87.2 Нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна. 

87.3 Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу...ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд...илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно. 

Уртын ээлжээр ажиллуулах
92.3 Уртын ээлжээр ажиллах  ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл олгоно.

92.4 Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна.

Нэмэгдэл хөлс
109.1 Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно.

Уурхайчдын хувьд уг нь шинэ хууль ажил, амралтыг тэнцвэржүүлж, ар гэрээ илүү анхаарах боломжийг нөхцөлдүүлсэн нь том бэлэг болсон. Гэвч холбогдох журмуудыг урдаа барьсан ажил олгогчид уурхайчдын илүү цагийн мөнгийг огт олгохгүй, зөвхөн үндсэн цалин олгох болжээ. Ингэснээр уурхайчид өдөр тутам дөрөв хүртэлх цагаар уртасган ажилласан хөдөлмөрөө “дээрэмдүүлж” байна гэсэн үг. Мэдээж хуулийн дагуу. Үүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А. Ариунзаяа “168 фонд цаг” гэх нэр томъёогоор зөвтгөн ярьж, компани буюу ажил олгогчдын талд дуугарах янзтай буйд уурхайчид сэтгэл дундуур байгаа юм. Хэдийгээр сайд уурхайчдын ажил, амралтыг тэнцвэржүүлэх хуулийг боловсруулж батлуулсан гавъяатай ч тэдний цалингийн тооцоолол дээр дутуу дулимаг зүйлс байгааг одоо засах шаардлага ийнхүү үүсчээ. 

Сард 168 фонд цаг гэсэн зарчмаар бол уурхайчид (уртын) ээлжиндээ 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарийн дагуу   өдөрт 12 цаг ажиллаж, түүнийгээ яг хэвийн буюу дундаж ажлын цагаар ажилласан мэтээр тооцуулах нөхцөл болно. Мөн уурхайчид 14 хоног амарсан тул “нөхөн амарч” чадсан гэсэн үг болно.  Энэ бүхний дараа ажил олгогч үндсэн цалинг уурхайчдын гар дээр тавихдаа илүү цагийн мөнгө олгох тухай ярих шаардлагагүй. Холбогдох журмаар ийм нөхцөлийг бүрдүүлсэн тул ажил олгогч буюу уурхайн компаниуд “хуулийн эрхээ” ийнхүү эдэлж байна. Ингэснээр уурхайчид найман цаг ажиллуулах хөлсөнд 12 цаг хөдөлмөрлөж, улмаар ямар ч үнэ төлбөргүйгээр илүү цаг ажиллаж байгаа хэрэг юм. 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны долдугаар сард батлагдаж, энэ оны эхнээс мөрдөгдсөнөөр уурхайчдын илүү цагийн хөлсөө “залгиулах” болсон энэ байдал даамжирвал уурхайчин гэх ажлын байрны өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлнө. Улмаар энэ үйл явц удаан үргэлжлэх аваас цаашид уурхайчид ажлын байраа орхих, залгуулаад эдийн засгийн тулгуур болсон салбар ганхах эрсдэл үүснэ. Энэ бол гадаад нөлөөлөлд эмзэг улсын эдийн засгаа бид дотоодын “хүчин чармайлтаар” өөрсдөө унагааж буй хэрэг болно. Уул уурхайн салбарын үйл ажиллагааны онцлог нь тасалдаж болдоггүйд оршино. Цар тахлын үед зогсолтгүй ажиллаж чадсан уул уурхайн салбар уурхайчингүй бол хормын дотор зогсоно. Харин буцаагаад сэргээх үйл явц асар хүнд байх нь ойлгомжтой. 

Мэдээж Хөдөлмөрийн шинэ хуулийн үнэмлэхүй сайн заалт нь уурхайчдад ажил, амралтыг тэнцвэржүүлэхийн сацуу ердийн ээлж, уртын ээлжийн цагийн хуваарийн заагийг нарийвчилж өгсөн явдал. Уурхайчдын ажлын байрны нөхцөлийг авч үзэхэд хамгийн тэргүүнд хөдөлмөрийн эрүүл, аюулгүй ажиллагаа тавигдана. Энэ ч үүднээс уурхайчдын хувьд нэг ээлжиндээ хамгийн урт ажиллах хоногийг 14 болгон тогтоож, гэртээ 14 хоног амрахаар зохицуулсан. Уурхайчдын төлөөлөл, үйлдвэрчний эвлэлүүд энэ зохицуулалтыг гойд сайшаан хүлээж авсанд гайхах зүйлгүй. Ингэснээр урьд нь нэг ээлжиндээ 21-40 хоног, түүнээс ч уртаар ажилладаг байсныг эцэс болгосон. Уурхайчдын гэр бүлийн уур амьсгалыг мэдэгдэхүйц эерүүлсэн, Монголын нийгэмд илүү таатай үйл явдал болсон нь дамжиггүй. 

Гагцхүү илүү цагийн цалин бодох тухайд асуудал өөрөөр яригдана. Эдийн засгийн амаргүй үед уурхайчид илүү цагийн мөнгөө авч чадахгүй байгаа энэ байдлыг тэд өөрсдөө “хөдөлмөрийн мөлжлөг” гэж тодорхойлж буй юм. Угтаа уурхайчдын цалин улсдаа тэргүүлдэг. Тэгэхээр цалингаар тэргүүлэгчдийн орлого мэдэгдэхүйц буураад ирэхээр эдийн засгийн үзүүлэлт зохих хэмжээгээр буурч ирнэ. Тэд бол улсын дундаж давхаргын төлөөлөгчдийн хувьд дотоодын худалдан авалтыг идэвхжүүлэхэд багагүй үүрэгтэй нь тодорхой.

Энэ салбарт 50-60 мянган хүн ажилладаг гэсэн тойм тооцоо бий. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг даатгуулагчдын тоо уул уурхай, олборлох салбарт 40 мянга байна гэж гарчээ. 

 

Эх сурвалж: ҮСХ

Энэ оны эхний улирлын байдлаар уул уурхай, олборлох салбарын дундаж цалин 3.5 сая төгрөг байгаа нь улсдаа тэргүүлж байна. Улсын хэмжээнд бүхий л төрлийн салбарын аж ахуйн нэгжүүдийн ажиллагсдын дундаж цалин 1.45 сая төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.3%, өмнөх улирлынхаас 0.8%-иар тус тус нэмэгджээ. Тэгэхээр улсын хэмжээнд сарын дундаж цалин 1.45 сая төгрөг бол уурхайчдынх 3.5 сая төгрөгөөр  улсдаа толгой цохиж байна. Тиймээс тэд бага зэргийн цалингийн бууралтыг ажрахгүй даваад гарна гэж хэн нэгэн нь бодож болох юм. Гэвч үнэн хэрэгтээ тэд өдөржин, шөнөжин ажиллаж байж энэ мөнгийг олдог. Дээр нь ар гэрээсээ хол, хүнд нөхцөлд ажилладгийг тооцох хэрэгтэй. Учир нь уурхайн талбайд хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслээ өмсөж, зүүгээд нарийн тоосжилттой, дуу чимээ ихтэй, нүргээнтэй, эсвэл үйлдвэрийн чичиргээ ихтэй, чийгтэй, халуун эсвэл хүйтэн нөхцөлд, хүнд машин механизмтай ажиллах нь жирийн оффисын нөхцөлтэй харьцуулшгүй зүйл. Иймд ажил, амралтыг тэнцвэржүүлж өгснөөр тоосжилттой нөхцөлд ажилладаг уурхайчдын хувьд уушгиа цэвэрлэх, бие махбодийн нөхөн сэргэх хугацаа өгч буй хэрэг болно. 
 
Уурхайчдын эрүүл мэндийн асуудал хамгийн хойно орхигдож ирсэн нь хуулийн шинэ зохицуулалтаар энэ оноос харьцангуй тэнцвэржих тал руу эргэсэн нь ирээдүйд чиглэсэн хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалтаар нэрлэж болно. Гэхдээ энэ нь тэднийг өдөрт 12 цагаар ажиллуулаад түүнийгээ хэвийн дундаж ажлын хуваарь гэж үнэлэх шалтгаан болохгүй юм. Уул уурхай бол хүнд ажил, хүнд нөхцөл. 

Барууны судалгааны хэвлэлүүдэд ес болон түүнээс дээш цагаар уурхайд уртасгасан цагаар ажиллуулах нь уурхайчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, үйлдвэрлэлийн осол гарах магадлалыг нэмэгдүүлдэг тухай өгүүлсэн байдаг. Тодруулбал тухайн уурхайчны хувьд бие махбодь, сэтгэлзүйн хувьд архаг ядаргаанд орох магадлалыг нэмэгдүүлдэг ажээ. Эндээс үзэхэд уурхайчдын нэг өдөрт ажиллах 12 цагийг ердийн ажлын хуваариар тооцож, зөвхөн үндсэн цалин олгох нь зүйд нийцэхгүй нь тодорхой байна.  

Тиймээс уурхайчид болон ажил олгогчдын хооронд уртын ээлжийн фонд цагийг хэрхэн тогтох нь одоо сонирхол татна. Чухам эндээс бүх зүйл нааштайгаар шийдэгдэх эсэх нь хамаарна. Хуулиар бол уртын ээлжийн фонд цагийг 112 (14*8 цаг), түүнээс илүү гарсан хэсэг буюу 56 хүртэлх цаг нь илүү цагаар бодогдож цалин олгогдох ёстой. Гэхдээ уурхайн компаниудын хувьд ингэж цалин бодох нь нэлээд өндөр зардалтай тусах учраас фонд цагийг хэрхэн тогтох тухайд дундын хувилбарт хүрэх болов уу гэсэн хүлээлт байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ч уртын ээлжийн илүү цагийн цалинг уурхайчдад олгох нь зүйтэй юм гэсэн саналыг дэмжих тал руугаа хандсан бөгөөд цаашид үүнийг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо эцэслэн шийдвэрлэнэ. Ажил олгогчдын хувьд түлш шатахуун болон бусад хэрэглэгдэхүүний өртгөөс үүдэн олборлолтын зардал өсч, хил нэвтрэлт удааширсан үед цалингийн зардлыг давхар нэмэхэд хүндрэлтэй. 

Гэвч уурхайчидгүйгээр уурхайн ажил өрнөх боломжгүй. Тиймээс тэдний хуулиар олгосон эрхийнх нь хүрээнд цалинг нь бодож олгох нь зүй ёсны хэрэг болж байна. 

Барууны хөрөнгө оруулагчид манай улсыг ажиллах хүчний хямд зардалтайг нь сайшаан ярьдаг. Үнэхээр ч манай улсын уурхайчдын цалин Австрали, Канад, Чилийнхтэй харьцуулахад илэрхий  бага байгаа нь үнэн. Харин дотоодын уул уурхайн компаниуд, ялангуяа алт, зэсийн аж ахуйн нэгжүүд дэлхийн зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг. Түүхий эдийн ханш өсөлттэй байгаа энэ үед алт, зэсийн компанийн ашиг мэдэгдэхүйц нэмэгдэж буй нь үнэн. Гэхдээ уурхайчид барууны орнуудын жишгээр цалинжихыг шаардсангүй, зөвхөн хуулинд тусгасны дагуу, шударгаар цалинжихыг хүсч байна. 

Нөгөө талаас шинэ хуулийн ажил, амралтын харьцааг зохицуулсан зүйл заалтыг илүү уян хатан болгох дуу хоолой Хөдөлмөрийн үндэсний намаас гарах боллоо. Гэвч Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо 14/14 гэсэн байр суурийг хэвээр хадгалаад явах нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь уурхайчдын дийлэнх нь 14:14 хоногийн харьцаагаар ажиллаж, амрах нь өөрсдийн амьдралыг илүү чанартай болгох, үнэ цэнэтэй шийдвэр байх болно гэдэгт нэг байр суурьтай байна. Гол нь уурхайчид илүү цагийн мөнгөө шударгаар авахыг хүсч байна.

Уурхайчид бол нийгмийн дундаж давхарга бөгөөд тэдний аж амьдрал хормын зуур хүнд байдалд орсон нь бэлхнээ илт байна. 

Хөдөлмөрийн шинэ хуультай холбоотой маргаан нь уурхайчдын эрхийн асуудал, цалин үнэлэмжийг шинэ түвшинд ярих цаг болсныг харуулж байна. Нөгөөтэйгүүр шинэ хуулийн хэрэгжилтээр компаниуд хүний нөөцийн хомсдолд орохоор байгаа нь манай улсад боловсон хүчний баазыг зохих салбаруудад түлхүү бэлтгэх шаардлагатайг илтгэнэ. Зэрэгцээд ажиллах хүч гадаад улс руу экспортлох чиглэлд манай сайд дарга нар идэвхийлэн зүтгэж байна. Энэ бүхэн нь Монголд хүний нөөцийн эсрэг тэсрэг бодлого хэрэгжиж буйг батална. Гэвч, уурхайчид ажилдаа үлдээд, цалингаа шударга зарчмаар аваад ажлаа үргэлжлүүлэхийг хүсч байна. 

Сэтгэгдэл (13)

  • Зочин (59.153.113.177)
    Bid uurhaid gereesee hol honogiin 24 tsag 14 honog gereesee hol ajil hiideg amarsan ch amraagui uurhain dotood juram sahij ajiliin dotood duremiig sahidag tiim bj bid uduriin 8tsagaar tsalingaa boduulah gejuu
    2024 оны 01 сарын 19 | Хариулах
  • DR ADITYA (129.205.124.228)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 10 сарын 18 | Хариулах
  • DR ADITYA (129.205.124.228)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 10 сарын 18 | Хариулах
  • Д.ганбаатар (202.126.89.218)
    Үүнд монгол улсын засгийн газар 2023 оны төсөвт тусгаж хэрэгжүүлэх үүрэгтэй.
    2022 оны 07 сарын 29 | Хариулах
  • Д. Ганбаатар (202.126.89.218)
    Шинэчилсэн хөдөлмөрийн хуулиар сарын хөдөлрийн фонд цаг 168 цаг. Энэ нь уул уурхайн уртын ээлжинд ажилладаг ажилчинд ердийн цаг. Илүү цаг, шөнийн цаг, баяр ёслолын цагт хуваагдаж нэмэгдэл цалинг сүүлийн 3 сарын татвар тооцоогүй орлогыг нэгтгэн бодож олгоно
    2022 оны 07 сарын 29 | Хариулах
  • Uurhaichin (66.181.186.115)
    Iluu tsagaa avmaar bna ingej huch hudulmuruu shuluulmaargui bna iluu tsagaa avyaa
    2022 оны 07 сарын 23 | Хариулах
  • BD (202.21.105.9)
    Iluu tsagaa l awchmaar baina, oor huseed baih ym alga
    2022 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (64.119.27.214)
    Ямар олон утгын болон зөв бичлэгийн алдаатай юм бэ, дурак сэтгүүлч ээ. Өөрөө бичсэнээ хараад хаана алдсанаа ойлгохгүй биз. Эх хэлээрээ зөв бичээч. Сэтгүүл нь ч гэсэн арай илүү боловсролтой дуракаар юм бичүүлээч
    2022 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (192.82.77.77)
    Хүнд нөхцөлд уртын ээлжээр ажиллаж байгаа уурхайчдын илүү цагийн хөлсийг хасна гэдэг яавч байж боломгүй зүйл шүү дээ. Хууль журмын үгс нь хүртэл зөрүүтэй. Тэгш амралт хуваарийг хэрэгжүүлснээс болсон гэж ажил олгогчид болон эрх мэдэлтнүүд үгсэж ийм байдалд хзргээд байна.
    2022 оны 07 сарын 22 | Хариулах
  • Ариунчимэг (202.126.89.54)
    Сайн бна уу? Үнэхээр зөв сэдэвийг хөнджээ. Инфляци үнийн өсөлтөөс болоод бидний авч буй цалин хаанаа ч хүрэхээ байлаа. Энийг л бүгдээрээ хамтарч нэг санаатай байж хүсэлт гарган дахин хянуулбал сайн л бна.
    2022 оны 07 сарын 21 | Хариулах
  • Human (66.181.161.21)
    Erh tegsh bolhiin huleeseer baital nas duushiin bnldaa
    2022 оны 07 сарын 21 | Хариулах
  • ЕО (66.181.181.197)
    Үнэн шүү илүү цагаа авмаар байна
    2022 оны 07 сарын 21 | Хариулах
    • төгсөө
      шинэ хуулиар торгууль шийтгэл авхуулбал тэр жилийн шагнал урамшуулал 13цагын цалин хасах шийдвэр байдаг юумуу
      2022 оны 07 сарын 21