“Багануур” ХК 2022 оны эхний долдугаар сарын байдлаар 15,0 сая м3 уулын цулын ажил гүйцэтгэн 9,2 сая/м3 хөрс хуулж, нийт уулын цулын төлөвлөгөөг 108%-иар, 2,4 сая тонн нүүрс олборлон төлөвлөгөөг 103%-иар тус тус биелүүлэн ажиллаж байна. Долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын гадаа байрших Багануурын нүүрс 14-33 хоногийн нөөцтэй.
Уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 50 гаруй хувьтай байна. Уулын дэд станцыг ашиглалтад хүлээн авах, технологи дамжлага №2, ус шүүрүүлэх байгууламжийн тоноглолын засвар, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шилжүүлэх зэрэг төлөвлөгөөнд тусгагдсан томоохон ажлуудаа 100%-ийн гүйцэтгэлтэйгээр дуусгажээ.
Ж.Мөнхцэцэг