Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Б.Жавхлан: “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь улсын өмч болгох ажил урагшилж байна

Монгол банкнаас Худалдаа хөгжлийн банканд Газрын тосны бүтээгдэхүүний бөөний үнийн худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд олгох эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт” хөтөлбөрийн хүрээнд 276,3 тэрбум төгрөг,  “Алт” хөтөлбөрийн хүрээнд  204,4 тэрбум төгрөгийг тус тус олгосон байна.

Эдгээр хөрөнгийн эх үүсвэр, түүнд хуримтлагдсан хүү, бусад авлагыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг авахад зарцуулсан төлбөрт суутган тооцохыг Сангийн сайд Б. Жавхлан  Монголбанкны Ерөнхийлөгчид даалгажээ.

Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр мэдээлэл хийхдээ “Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувьтай холбоотой өр төлбөрийг харилцан суутгах ажил үргэлжилж байна. Монгол Улс "Эрдэнэт үйлдвэр"-ийг 100 хувь өмчлөх ажил урагшилж байгаа. Дараагийн харилцан суутгал хийх хэлцэл  үргэлжилнэ” гэж мэдэгдлээ.

                                                                                                                           Ж.Мөнхцэцэг