Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Д.Болдсүх: Цоо шинэ Комацу HD465 автосамосвалуудыг “Mongolia Mining 2022” үзэсгэлэнгийн үеэр танилцуулна

Д.Болдсүх: Цоо шинэ Комацу HD465 автосамосвалуудыг “Mongolia Mining 2022” үзэсгэлэнгийн үеэр танилцуулна

Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2022” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн 11 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа ТРАНСВЕСТ МОНГОЛИА ХХК-ийн Худалдаа Маркетинг хариуцсан захирал Д.Болдсүхтэй ярилцлаа.

“Mongolia Mining 2022” олон улсын уул уурхайн үзэсгэлэн есдүгээр сард зохион байгуулагдах гэж байна. Танай байгууллагын хувьд тус үзэсгэлэнд хэзээнээс оролцож байгаа вэ. Ер нь үзэсгэлэнгийн цар хүрээг хэрхэн харж байна?

Монгол дахь Комацугийн албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” компани нь “Монголиа Майнинг” үзэсгэлэнд 2017 оноос хойш ивээн тэтгэгчээр оролцож байна. Яг уул уурхайн тоног төхөөрөмж, техник нийлүүлэгчдийн хувьд салбарын хамгийн том үзэсгэлэн яармаг бөгөөд уул уурхайн хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийг нэг дээвэр дор цуглуулснаараа харилцагчдад болон салбарын бүхий л мэргэжилтнүүдэд харилцан туршлага судлах, бизнесийн харилцаа холбоо тогтоох хамгийн тааламжтай боломжийг олгодгоороо давуу талтай байдаг тул бид ивээн тэтгэгчээр оролцдог.

Арван нэг дэх жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байгаа олон улсын ханган нийлүүлэгчдийн “Mongolia Mining 2022” үзэсгэлэнг ивээн тэтгэгчээр оролцох болсон учир шалтгаан чухам юу байв?

Салбарын хамгийн өргөн хүрээтэй, мэргэжлийн түвшинд зохион байгуулагддаг арга хэмжээ гэж хардаг тул “Монголиа майнинг 2022” үзэсгэлэнд Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаадаа бид баяртай байна. Уул уурхайн бэлтгэн нийлүүлэгч байгууллагын хувьд, энэ арга хэмжээгээр дамжуулан тоног төхөөрөмж, техникийн дэвшилтэт шийдлүүдийг танилцуулах маш таатай боломжийг олгож байгаад бид талархалтай байгаа. Цаашид энэ үзэсгэлэнгийн цар хүрээ, ач холбогдол улам өсөн нэмэгдэж байгаль орчинд ээлтэй, стандартын шаардлага хангасан техник тоног төхөөрөмжүүд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд ямар чухал болохыг хэрэглэгчдэд ойлгуулах давуу талтай.

Компанийн зүгээс энэ жилийн үзэсгэлэнд ямар шинэлэг бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байна вэ?

Энэ жил бид Комацугийн Герман улс дахь үйлдвэрийн нэрийн бүтээгдэхүүн болох том оврын экскаваторууд, тэр дундаа Комацу PC3000 моделийг онцлон танилцуулж байна. Мөн бид үзэсгэлэнд зориулж цоо шинэ Комацу HD465 автосамосвалиудыг үзэсгэлэнгийн гадна талбайд байршуулан танилцуулахаар төлөвлөж байна.

Компанийнхаа үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллийг өгвөл?

Манай байгууллагын хувьд сүүлийн 1 жилийн хугацаанд бизнесийн үйл ажиллагаандаа 60 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт хийж 22,000м2 талбай бүхий засвар үйлчилгээ, сэлбэгийн агуулах, оффисын Комацу төвийг ашиглалтад орууллаа. Бид наймдугаар сарын 16-ны өдөр шинэ байгууламжийн нээлтийн арга хэмжээгээ амжилттай зохион байгуулж ЗГХЭГ, УУХҮЯ-ны удирдлагууд болон гадаад дотоодын 200 гаруй харилцагчдадаа шинэ байгууламжаа танилцуулсан.

Өнөө жилийн хувьд “Mongolian Mining 2022” үзэсгэлэн урд урдынхаасаа илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдах гэж байна. Тэр дундаа олон улсын байгууллага тус үзэсгэлэнд оролцох нь эрс нэмэгджээ. Энэ талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

Цар тахлын хоёр жилийн хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зогсонги байдалтай байсан бөгөөд бизнесийн байгууллагууд харилцаа холбоо тогтоох, өргөжүүлэх мэдээлэл туршлага солилцох эдгээр арга хэмжээний ач холбогдол, үр өгөөжийг ойлгосон байх. Бидний хувьд салбар салбарын хурал, үзэсгэлэн гэх мэт бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн арга хэмжээ, уулзалт семинарууд эргээд идэвхжиж байгаад тун баяртай байгаа.