Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

“Mining week”  арга хэмжээ эхэллээ

Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан анх удаа зохион байгуулж байгаа “Мining week” арга хэмжээ Шангри-ла зочид буудалд өнөөдөр эхэллээ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,  “Оюу Толгой” компани хамтран зохион байгуулж байгаа уг хурал есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд долоо хоног үргэлжилж, УУХҮЯ, АМГТГ, ЭЗХЯ зэрэг төрийн байгууллагаас гадна  уул уурхайн салбарын төлөөлөл, хөрөнгө оруулагчид гээд  нийтдээ гурван мянга гаруй зочид төлөөлөгчид  оролцох юм.

“Мining week” арга хэмжээг  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ. Тэрээр “Төр нэг гараараа зөвшөөрөл өгчхөөд нөгөө гараараа түүнийгээ хааж  боомилсон шийдвэрийг гаргаж болохгүй. Хойшид энэ тал дээр анхаарч ажиллана” гэдгээ онцолсон бол УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны  дарга, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “УИХ-ын гишүүн  уул уурхайн салбарыг толгойлж байгаагийн гол давуу тал нь салбарынхаа нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг  УИХ-д хурдан танилцуулж шийдвэрийг хурдан гаргах боломжийг олгож байгаагаараа давуу гэж харж байна. Миний хувьд  УИХ-ын “Эдийн засгийн байнгын хороог толгойлж  байсны хувьд салбарын  асуудлыг илүүтэй мэднэ" гэдгээ илэрхийлээд 2050 он хүртэлх  уул уурхайн салбарт  төрөөс баримтлах “Шинэ сэргэлтийн бодлого”-танилцууллаа. “Монгол улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар” гэсэн эхний илтгэлийг Дэлхийн банкны уул уурхай хариуцсан ахлах шинжээч  Дамиан Бретт танилцууллаа.  

Түүний илтгэл дэлхийн нийтэд баримталж байгаа  чиг хандлагыг танилцуулахын зэрэгцээ Монгол улсын уул уурхайн салбарт  ашиглаж чадвал ямар их нөөц боломж байгааг танилцуулсан гэхэд болно.  Мөн Эдийн засаг, хөгжлийн яамны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбулгантай  “Боомтын бодлого төлөвлөлт” илтгэлийг тавилаа. “Ашигт малтмалын нөөцөд тулгуурлан дэд бүтцээ шийдэж, дараа нь боомтоо хөгжүүлэх шаардлага тулгарч байгааг илтгэлдээ онцолсон. “Mining week”  үргэлжилж байна.