Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт 70 хувийн гүйцэтгэлтэй байна

Есдүгээр сарын 16-аас 22-ны өдрүүдэд өдөрт дунджаар 1316 автомашин, 402 чингэлэг тээвэр хийгдсэн байна. Тайлант хоногийн хугацаанд 1,028.9 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 403.2 хувь буюу 4 дахин өсжээ. Оны эхнээс 17,793.0 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 5,756.8 мян.тн-оор буюу 48 хувийн өсөлттэй байна.

Оны эхнээс 1,063.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 8 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд оны эхнээс нийт 3,024.9 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 48 хувиар буурав.

Төв банк оны эхнээс энэ сарын 22-ны өдрийн байдлаар 13.75 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 98.9 хувь, зэсийн баяжмал 87.7 хувь, төмөр 59.8 хувь, алт 68.8 хувь, цайр 103.8 хувь тус тус байна.

                                                                                                                                                                                                     Эх сурвалж: УУХҮЯ