Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Эрдэс бүтээгдэхүүний экспорт 85%-ийн гүйцэтгэлтэй байна

Аравдугаар сарын 21-ээс 27-ны өдрүүдэд 7,005 автомашин, 1649 чингэлэг нийт 971.3 мянган тонн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 2 дахин өссөн үзүүлэлт юм. Оны эхнээс 22,559.4 мянган тонн нүүрс гарснаар нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 65%-иар өсжээ. Энэ өдрүүдэд нийт 280 автомашин, 196 чингэлэг нүүрс хилээр гарчээ.

Оны эхнээс 1,189.1 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 4%-иар өсжээ.Энэ хугацаанд  980 автомашин, 1559 чингэлэг төмрийн хүдэр, зэсийн баяжмалын экспорт хийжээ. Оны эхнээс тооцвол нийт 3,824.6 мянган тонн экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 40%- иар буурсан үзүүлэлт юм. Төв банк оны эхнээс энэ сарын 27-ны өдрийг хүртэл 16.89 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 85%-ийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 125.3%, зэсийн баяжмал 98%, төмөр 75.6%, алт 84.5%, газрын тос 49%, цайр 118%, хайлуур жонш 43.6%-ийг тус тус эзэлж байна. 

                                                                                      Ж.Мөнх