2022 оны 11 сарын 1-ний өдөр буюу өнөөдөр 22 цаг 30 минутаас (Монгол улсын цагаар) "Turquoise Hill Resources Ltd."(NYSE: TRQ) компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал эхлэх гэж байна. Уг хурлаар "Turquoise Hill Resources Ltd." (NYSE:TRQ) компанийн 49%-ийг эзэмшиж буй жижиг хувьцаа эзэмшигчдээс авсан санал хураалтын үр дүнг зарлана. Хэрэв хувьцаа эзэмшигчдийн дийлэнх хэсэг TRQ-ийн 49%-ийг худалдан авах Рио Тинтогийн саналыг дэмжиж байвал Рио Тинто компани TRQ-г 100% эзэмшилдээ авах юм.
Г. Идэр