Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос /ТЭҮЭХ/ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Тэсэлгээний салбарын дэвшилтэт технологи ба аюулгүй ажиллагаа” сэдэвт Бага хурлыг 2022 оны 12-р сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод хийхээр төлөвлөжээ. Энэ жилийн хувьд Монгол Улсад орчин цагийн Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, мөн ТАҮЭХ үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой давхцаж буйг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран бага хурал, үзэсгэлэн хосолсон арга хэмжээг уул уурхай, барилга, дэд бүтцийн салбар, тэр дундаа тэсэлгээний үйл ажиллагаа явуулдаг уурхайнууд болон бизнес эрхлэгчид, салбарын бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчид, инженер, мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулахаар болжээ.
Хамтран ажиллах, бага хурал, үзэсгэлэнд оролцохыг хүссэн хүмүүс 7511 0077, 9903 8232 утсаар холбогдох боломжтой.
Ж. Мөнх