Уул уурхайн салбар үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой, Дээд боловсролтой үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойг тохиолдуулан АМГТГ, ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургууль, Монголын Уул уурхайн ассоциациас хамтран уул уурхайн салбарын Хөдөлмөрийн баатар, Гавьяатуудын нэрэмжит “Оюутны эрдэм шинжилгээний хурлыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар болжээ. Уг хуралд уул уурхайн чиглэлээр их дээд сургуульд суралцаж буй бакалавр, магистрант, докторантын оюутнууд хамрагдах боломжтой. Оюутны шилдэг бүтээлийн тэргүүн байр 800 мянгаас 1200 мянган төгрөг, дэд байр 600 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийн шагналын сантай.