Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Чухал бусаас  чухал асуудлаа ялгаж сурах нь энэ засагт өнөөдөр ч хэрэгтэй

Монголын Бизнесийн зөвлөл бүх гишүүддээ зориулсан энэ сарын уулзалтаа “Монгол улсын Эдийн засгийн төлөв 2023” сэдвийн хүрээнд Шангрилла зочид буудалд  /11.24/ хийлээ.   Ирэх онд  эдийн засгийн хүндхэн нөхцөл байдал биднийг угтаж буй. Монгол Улсын Засгийн Газраас ирэх онд эдийн засгийн өсөлтийг 5 %-иар  тооцон, 2023 оны улсын төсвийг / ДНБ-ий 2,8 %/  1,6 их наяд төгрөгийн алдагдалтайгаар баталсан. Гэтэл 2022 оны эхнээс төгрөгийн ханш  ноён долларын эсрэг 18 %-иар суларч, төлбөрийн тэнцэл 217,3 сая ам долларын алдагдалтай гарлаа. Гадаад дотоод хүчин зүйлсийн нөлөө ирэх онд эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар  бизнес эрхлэгчид мэдэхийг хүссэн нь лавтай. Иймээс энэ удаагийн уулзалтад Монгол банк, Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам, Шинэ сэргэлтийн бодлого “Хурдасгуур” төвийн төлөөлөл оролцон илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.  “Монгол улсын нэгдсэн төсөв2023” илтгэлийг  Сангийн яамны Санхүү төсвийн судалгааны газрын дарга Г. Золбоо “Монгол улсын эдийн засгийн өсөлт, ГХО, Санхүүжилтийн эх үүсвэр” сэдвээр Стратеги Судалгааны Институци, Эдийн засгийн аюулгүй байдлын судалгааны төвийн Гүйцэтгэх захирал Н. Энхбаяр, “Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал,  2023оны төсөөлөл, Бодлогын чиглэл” сэдвээр Эдийн засгийн хөгжлийн яамны Төлбөрийн тэнцлийн хэлтсийн дарга Б. Мөнх-Эрдэнэ,  Монгол банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б. Баярдаваа  нар илтгэл тавьсан юм.  Ирэх оны эдийн засгийн өсөлтийг 3,6 %-иар тооцсон ч төсөвт өсөлтийг 5%-иар тооцон баталсан. Хэт өөдрөг төсөв хийснээс болж  жил бүр тодотгол хийх  зайлшгүй шаардлага тулгардаг гээд яривал олон асуудал бий. Энэ жилийн төсөвт  мөн л олон асуудлууд бий. Том төсөл хөтөлбөрүүд эхлүүлэхгүй, эхлүүлсэн төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлэн санхүүжилт олгохоор болсон нь сайшаалтай.

Гэхдээ энэ  жил эрчим хүчний салбар хүндхэн байгаагаас болж өвөл Улаанбаатар хот  хөлдөх,эрчим хүчгүй болох аюул тулгараад байгааг салбарынхан сануулсан.  Гэрийнхээ гадна  түлшгүй, дотроо тоггүй  байгаа хэрнээ  түлш авч, тогны мөнгөө төлөхийн  оронд  баар сав хэсэн, тэмдэглэлт арга хэмжээ, төрсөн өдөр зэрэгт хамаг мөнгөө зарцуулчхаад урвайн суугаа бүтэлгүй өрхийн тэргүүний үйлдэл энэ төсөвт дахин давтагджээ.  Хэзээ мөдгүй зогсох, хөлдөх аюул тулгараад байгаа эрчим хүчний салбарт 400 тэрбумыг  хуваарилсан атлаа нийгэм соёлын арга хэмжээнд 2,7 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн нь үүнийг батална. Стратеги Судалгааны Институци, Эдийн засгийн аюулгүй байдлын судалгааны төвийн Гүйцэтгэх захирал Н. Энхбаяр  “Төсөв батлахдаа чухал асуудлыг чухал бусаас ялгаж сурах хэрэгтэй байна. Ирэх оны нийгэм соёлын арга хэмжээ болон  Улаанбаатар хотын хөлдөх аюул  хоёрын аль нь  чухал асуудал бэ? гэдгийг ялгаж сураагүйгээс өнөөдөр ийм төсөв баталчхаад байгаа”-г  шүүмжиллээ. Монгол банкны Мөнгөний бодлогын  газрын захирал Баярдаваагийн судалгаа ч   эдийн засгийн хүндхэн нөхцөлд иргэд маань амьдарч байгааг батлан харуулна.  2022 оны III улиралд Монгол банкнаас  мөнгөний хатуу бодлого явуулсан.  Үүнтэй холбоотойгоор зээлийн хэмжээ буурч,  айл өрхийн бодит орлого ч багасан, хадгаламжаасаа авч хэрэглээндээ зарцуулж эхэлжээ.

Чили улсыг бид уул уурхайн орноор төсөөлдөг. Гэтэл энэ улсын хувьд уул уурхайн салбараас хамаарах хамаарал 70%  бол  манай улсынх 97%-тай байна. 

                                                                                                           Ж.Мөнх

Сэтгэгдэл (2)

  • DR. PRADHAN (197.211.53.54)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 01 сарын 26 | Хариулах
  • DR. PRADHAN (197.211.53.54)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 01 сарын 26 | Хариулах