Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Нүүрсээ зарах цахим арилжааны журмыг баталлаа                            

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар экспортод гарах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталжээ.

 УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "Энэ журмыг баталж буй гол агуулга нь УИХ-д уул уурхайн биржийн тухай хууль явж буй. Ирэх оны долоодугаар сарын нэгнээс уг хууль хэрэгжиж эхэлнэ.Уул уурхайн биржээр нүүрс, зэс, төмөр гээд гол түүхий эдээ зарна. Долоодугаар сарын нэгнийг хүртэл зөвхөн нүүрсийг  цахим арилжааны журмаар зарахаар боллоо.

Хамгийн гол нь үнэ тогтворжино. Бид дээд хязгаарыг тогтоосон. Эхний ээлжинд ЭТТ ХК-ний олборлож буй нүүрсний 30%- ийг энэ биржээр зарна. Ингэснээр нүүрсний ам үнэ, гэрээний үнэ, хилийн үнэ гэх мэт олон үнээр бус худалдагч, худалдан авагч гээд олон тал оролцож, зөвхөн нүүрсээ зарах юм. Хамгийн гол нь нүүрсний үнэ тодорхой болно. Нэг худалдан авагчид 180 мянган тонноос дээш худалдахгүй. Цаашлаад  биржээрээ бүх нүүрс болон зэс, төмрийн хүдэр гэх мэт бусад ашигт малтмалуудаа зарах зорилтыг тавьсан. Биржийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж ажиллана” гэж танилцууллаа.

                                                                                 Ж. Гэрэлт