Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК 48 тэрбум төгрөгийг шилжүүллээ

                       

12 дугаар сарын 9-нд болсон Засгийн газрын хуралдаанаар  орон нутгийн "Тавантолгой" ХК-д ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилсон. Тэрээр  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоон ажиллах үүрэг хүлээсэн билээ. Тэрээр “Орон нутаг 51 хувийн хувьцааг нь эзэмшиж буй энэ компанийн хувьцааг төрийн аль нэг байгууллага руу шилжүүлэх, авах үйл ажиллагаа хийгдэхгүй.Бусад хувьцаа эзэмшигчийн хууль ёсны эрх ашгийг хөндөхгүй. Компанийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, ил тод болгоно. Ил тод, нээлттэй болгосноор улс, орон нутгийн төсөвт орох татвар, хураамж нэмэгдэнэ. Тэр хэрээр компанийн орлого өсөж, цаашлаад Өмнөговь аймгийн иргэдэд очдог “үр өгөөж” сайжирна. Мөн бүртгэлгүй нүүрсний асуудал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбайгаас нүүрс олборлож борлуулсан, нүүрс шатсан, шатаагүй гэх асуудлыг судалж нэг талд гарган шийдвэрлэх арга хэмжээнүүдийг авна. Санхүүгийн болон бусад чиглэлээр аудит хийлгэх ажлыг зохион байгуулна” гэдгээ Өмнөговь аймгийн иргэдэд тайлбарлаж байсан билээ. Харин өнөөдөр тэрээр хийсэн ажлаа тайлагналаа. "2015 онд акт үйлдэж хүлээлцэхээр тохиролцон, “Эрдэнэс Тавантолгой” ХК ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас давж олборлосон нийт 340092.98 тонн, /үүнээс 126,522.85 тонн нь коксжих, 201,795.68 тонн эрчим хүчний, 11,744.45 тонн  сааж нүүрс/ нүүрсээс 2017, 2021, 2022 онуудад 70,127 тонн нүүрсийг Таван толгой ХК нь биетээр хүлээлгэн өгсөн байна. Харин өнөөдөр буцаан өгөх үлдэгдэл нүүрсний сааж нүүрснээс бусад нүүрсийг бэлэн мөнгөөр буюу 13.9 сая долларыг “Эрдэнэс Тавантолгой” ХК- руу шилжүүлж, сааж нүүрсийг биетээр өгч, тооцоо нийлэх акт үйлдэхээр боллоо.  Монголбанкны өнөөдрийн ханшаар 48 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дансанд шилжүүлснээр, хоёр компанийн хооронд үүсээд байсан нэг асуудал дуусгавар болж  байна" гэж мэдэгдлээ.

                                                                                                    

                                                                                             Ж. Гэрэлт

 

Сэтгэгдэл (2)

  • DR. PRADHAN (197.211.53.54)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 01 сарын 26 | Хариулах
  • DR. PRADHAN (197.211.53.54)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 01 сарын 26 | Хариулах