Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Рио Тинто, Хятадын Baowu нар Гвиней улсад хамтарсан үйлдвэр байгуулах дараагийн алхамаа хийлээ

Йоханнесбург, 2023.01.04 (Ройтерс) 


Рио Тинтогийн Гвиней дахь салбар Симандоугийн төмрийн хүдрийн  том ордын дэд бүтцийг хөгжүүлэх талаар Хятадын Baowu корпорац болон томоохон түншүүдтэй тохиролцоонд хүрлээ.
Симандоу нь Гвиней улсын алслагдсан бүс нутагт оршдог бөгөөд төмрийн хүдрийг уурхайгаас зах зээл рүү тээвэрлэх дэд бүтэц хөгжөөгүй байдал нь уг нутгийн хөгжилд саад болоод удаж байна. Далайн эрэг хүртэл 600 км төмөр зам барих хөрөнгө оруулалт Гвинейн Засгийн газарт шаардлагатай байгаа юм.

Рио Тинтогийн Гвиней дахь салбар нь өнгөрсөн долдугаар сард Winning Consortium Simandou (WCS) болон Гвинейн Засгийн газартай төмөр зам, далайн боомтын дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор хамтарсан компани байгуулсан.

Baowu Resources Co Ltd нь төслөө урагшлуулах зорилгоор харилцан ойлголцлолын (non-binding term sheet) гэрээнд гарын үсэг зурсан байна. “Компаниуд гэрээний нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Төслийн түншүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ESG стандартыг хангаж, Гвинейн эдийн засагт дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээсэн” хэмээн Риогийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн. 

Хятадын Baowu хэлэхдээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулах хэлэлцээрийг түргэтгэж, Bao консорциумыг байгуулж, төслийн санхүүжилтийг босгож, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх болно гэжээ.

Bao консорциум нь WCS InfraCo болон WCS MineCo-ийн 49%-ийг эзэмшихийн тулд WCS-д хөрөнгө оруулахаар төлөвлөж байна гэж Baowu хэлэв. Мөн уг корпорац уурхай ашиглалтад орсноор WCS MineCo дахь хувьцаагаа 51%-д хүргэхээр төлөвлөж байна.
Рио Тинтогийн Симандоу дахь гүйцэтгэх захирал Жерард Рейнбергер " Baowu уг төсөлд оролцсон нь Симандоу дахь өндөр агуулгатай, хольц багатай төмрийн хүдрийн ордод хөрөнгө оруулах сонирхлыг татах эерэг дохио болж байна" гэжээ.

Симандоу бол гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдрийн дэлхийн хамгийн том ашиглагдаагүй орд юм.