Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Казахстан улс энэ онд газрын тосны экспортоо нэмэгдүүлнэ

Ч.Сансар
 

Казахстанд олборлосон газрын тосны ихэнх хэсгийг тээвэрлэх, экспортлох ажлыг хариуцдаг Каспийн хоолойн консорциум (КХК) Хар тэнгис дэх экспортын терминалууд руу илүү их хэмжээний түүхий нефтийг дамжуулахад бэлэн байна гэж   Ерөнхий захирал Николай Горбан нэгдүгээр  сарын 13-нд мэдэгдэв.

Өнгөрсөн онд Тенгиз-Новороссийскийн хоолойгоор нийт 58.7 сая тонн газрын тос дамжуулсан бөгөөд түүнээс 52.2 сая тонныг нь Казахстанд олборлосон гэж Н. Горбан Казахстаны Эрчим хүчний сайд Булат Акчулаковт  болсон уулзалтын үеэр хэлжээ.

Каспийн тэнгис дэх Казахстаны аварга том нефтийн ордуудаас Оросын Хар тэнгисийн эрэг дэх Новороссийск боомт хүртэлх 1500 км урт КХК-ийн дамжуулах хоолой нь Казахстаны нийт нефтийн экспортын гуравны хоёроос илүүг дамжуулдаг.

2022 оны хоёрдугаар хагаст Казахстаны газрын тосны олборлолт, экспортын хэмжээ нь ерөнхийдөө багассан. Энэ нь хийн алдагдал болон КХК-ын Хар тэнгис дэх хоёр терминалыг яаралтай засварлах шаардлага гарсантай холбоотой аж.

КХК өнгөрсөн арваннэгдүгээр сард Хар тэнгисийн нефтийн экспортын терминалыг засварлаж дуусгах гэж байсан бөгөөд удахгүй Казахстаны нефтийн тээвэрлэлт нэмэгдэх төлөвтэй байгаа. Хар тэнгисээр дамжуулан газрын тос экспортлоход хоёр терминалд яаралтай засвар хийх шаардлагатай байгаа тул нэг сарын хугацаанд нефтийн тээвэрлэлт буурч, ачих хуваарь тасалдсан гэж консорциум наймдугаар сарын сүүлчээр мэдэгдэв.

2022 оны III, IV  улиралд Казахстаны Кашаган газрын тосны томоохон орд газар наймдугаар сард хийн алдагдал гарч газрын тосны олборлолт буурсан. Удахгүй  өдөрт 400 мянган баррель нефть олборлох хүчин чадалтай газрын тосны орд үйл ажиллагаагаа хэсэгчлэн дахин эхлүүлж, засварын ажил дууссаны дараа олборлолтоо бүрэн сэргээнэ гэж талбайн оператор хэлэв. Энэ онд Казахстан Оросыг тойрч Баку-Тбилиси-Жейхан хоолойгоор дамжуулан 1.5 сая тонн газрын тос нийлүүлнэ гэж найдаж байна.