Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын эдийн засгийн өсөлт нь сүүлийн 46 жилийн хоёр дахь хамгийн доод өсөлт боллоо

Ч.Сансар

Хятадын эдийн засаг 2022 оны IV улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.9%-иар өссөн. Энэ нь өмнөх улирлын 3.9%-ийн өсөлтөөс буурсан үзүүлэлт болсон байна.
 
Хятадын эдийн засгийн өсөлт 2022 онд 3%-д хүрч, зорилтот 5.5%-иас доогуур гарлаа. Хятад өнгөрсөн онд эдийн засгийн өсөлтөө 5.5% орчимд хүргэх зорилт тавьсан ч коронавирусын улмаас энэ нь биелэх боломжгүй болсон юм.

2022 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 121 их наяд юань (18 их наяд ам.доллар) хүрсэн нь 2021 оны ДНБ-тэй харьцуулахад (114.37 их наяд юань) бага зэрэг өссөн үзүүлэлт юм.

Хятадын 2020 оны 2.3%-ийн эдийн засгийн өсөлт 1976 оноос хойших хамгийн бага өсөлт байсан бол 2022 оны өсөлт нь хоёр дахь хамгийн доод үзүүлэлт боллоо.

Жижиглэнгийн худалдаа өнгөрсөн сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8%-иар буурсан гэж Хятадын Үндэсний статистикийн газар мэдээллээ. 2022 онд нийт жижиглэнгийн борлуулалт 0.2 хувиар буурсан байна.

Харин үйлдвэрлэл, уул уурхай, нийтийн аж ахуйг хамарсан аж үйлдвэрийн салбар арванхоёрдугаар сард 1.3%-иар өссөн байна. 2022 онд Хятадад 12.06 сая ажлын байр шинээр бий болжээ.