Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2022 оны статистикийн урьдчилсан үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Инфляцийн түвшинг тодорхойлогч хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 13,2 %, өмнөх 11 дүгээр сараас нэг %-иар өсчээ. Инфляци ийнүү өсөхөд импортын барааны үнэ өмнөх оны мөн үеэс 47,6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Мөн талх, гурил будааны үнэ жилийн 34,2 % буюу инфляцийн 2,4 % , бензин шатахууны үнэ жилийн 16,6 % өсөж, инфляцад 1,1 %, голлох 10 бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляц 24,5 %-иар нөлөөлсөн байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо