Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Рио Тинто баруун Австралийн цөлд цацраг идэвхт капсул алджээ

Ч.Сансар

Рио Тинто групп Баруун Австралийн цөлөөр дайран өнгөрдөг 1400 км хурдны замын дагуу “маш өндөр цацраг идэвхт” капсулаа алдсан байна.  Рио Тинтогийн төмрийн хүдрийн салбарын тэргүүн Саймон Тротт ням гарагт  "Бид энэ үйл явдлыг маш нухацтай авч үзэж байна" гэж мэдэгджээ. "Энэ үйл явдал нь маш их санаа зовоож байгаа бөгөөд бид Баруун Австралийн иргэдэд айдас түгшүүр төрүүлсэнд харамсаж байна." гэв.

Рио Тинто болон Баруун Австралийн Засгийн газар 8 миллиметр урттай, бага хэмжээний цацраг идэвхт изотоп цезий-137 агуулсан цацрагийн үүсгүүрийг хайж байна. Одоогоор олон нийт аюул эрсдэлд өртөх магадлал бага байгаа ч уг бодис нь цацрагийн түлэгдэлт эсвэл цацрагийн  хордлогод хүргэж болзошгүй гэж Онцгой байдлын газар вэбсайтаар мэдэгдэв.

Энэхүү үүсгүүр нь төмрийн хүдрийн нягтралыг хэмжихэд ашигладаг аж. Риогийн мэдээлснээр цацраг идэвхт капсулыг нэгдүгээр сарын 12-нд уурхайгаас авч, энэ сарын 16-нд Перт дэх цацрагийн агуулахад хүргэх ёстой байсан.  Нэгдүгээр сарын 25-нд савыг нь шалгахад алга болсон нь тогтоогдсон.

Баруун Австралийн Засгийн газар уг төхөөрөмжийг хадгалж байсан савыг шалгахад "бэхэлгээний нэг боолт болон хэмжигч төхөөрөмжийн бүх эрэг нь дутуу байсан" гэж мэдэгдэв.

Сидней, Лондонгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Рио Тинто компани 2020 онд төмрийн хүдрийн уурхайг өргөтгөх ажлын үед Австралийн уугуул иргэдийн ариун дурсгалт газрыг сүйтгэсний улмаас маш их шүүмжлэлд өртөж байсан. Тус компани нэр хүндээ сэргээхийн тулд маш их хүчин чармайлт гаргаж байгаа  үед энэхүү  харамсалтай үйл явдал болжээ.